Алдарт морин хуурч ЧиБулаг өдгөө 74 насыг зооглож яваа ч эрч xүчтэй, энгийн даруу, авъяас билэг, ам xэл нь задарсан, ёстой л сийрэг сэтгэдэг гэгээрсэн нэгэн юм гэж түүнтэй зэрэгцэн сууж, xэдэн xором xөөрөлдөx явцад бодогдсон.

2016-08-20 18:18:32 902
Халуун усны хэргээс болж, сайн, муугаараа хангалттай хэлүүлсэн жүжигчин Ц.Алдармаа олны нүд, чихнээс холхон тайван амьдрахыг хүсч эхэлсэн бололтой. Тэрбээр хэдийгээр урлагийн тайзаа орхисон ч үзэгчид хийгээд сэтгүүлчид түүний талаарх сүүлийн үеийн мэдээллүүдийг “ангуучилсаар” л байгаа билээ.

2016-08-20 14:00:47 378
Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан автомашины түгжрэлийг бууруулах зорилгоор автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор (0, 2, 4, 6, 8) төгссөн автомашин 08 дугаар сарын 20, 27-ны Бямба гарагуудад, сондгой тоогоор (1, 3, 5, 7, 9) төгссөн автомашин 08 дугаар сарын 21, 28-ны Ням гарагуудад өглөөний 08.00 цагаас 20.00 цагийн хооронд зуны хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцуулах хотын даргын захирамж гарчээ. Өнөөдөр тэгш тоогоор төгссөн автомашин замын хөдөлгөөнд оролцох юм.

2016-08-20 13:59:38 679
Засгийн эрхийг гартаа авсан МАН-ын дотоод “зодоон” ахиад л эхлэв. Намын дарга, Ерөнхий сайд асан С.Баяр намынхаа залуу лидер гэгддэг Н.Дэмбэрэлийг утсаар дарамтлаж, “ална” гэж сүрдүүлжээ. Олгой хагаравч тогоон дотроо гэдэг ч Н.Дэмбэрэл мөчөөгөө өгөхийг хүсээгүй бололтой өөрийн цахим хуудсаараа дамжуулан “С.Баяр яриад, миний яриаг бичиж байгаа, ална гэнэ ээ. С.Баяр гэдэг хүн улсаа зараад хаа хүрэв? Баяр гэдэг хүн дарамтлана гэнэ ээ, улсаа зарсан новш зайлвал таарна. АНУ-д долоон байртай бил үү” гэх зэргээр бичжээ. Мөн тэрээр 9911..-тэй Санжийн Баяр гэх дугаартай утас руу бичсэн мессэжээ олонд дэлгэсэн юм. Уг нь Н.Дэмбэрэл, С.Баяр хоёр энэ жилийн ээлжит сонгуулиар МАН-ын сурталчилгааг хариуцан, гар хөл нийлэн хамтран ажилласан алтан түнш гэх. Н.Дэмбэрэл нь Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга, Нийслэлийн засаг даргын Тамгын газар олон нийттэй харилцах албаны дарга, МАН-ын улс төрийн бодлогын зөвлөх, “Чингис хаан” ХХК-нд менежер, “Статус Сом” ХХК-нд захирал зэрэг хариуцлагатай алба хашиж явсан нэгэн. Түүнийг одоогийн УИХ-ын дарга М.Энхболдын “цэрэг” гэдгийг улс төрийнхөн андахгүй. С.Баярын хувьд МАН-ынхаа төлөө юу ч хийхээс буцахгүй нэгэн гэдэг. Ингэхээр МАН-ын шинэ залуу лидер, нэгэн цагт удирдагч нь явсан дарга хоёр бие биенийхээ утсыг чагнаж, “алах талах” дээрээ тулсныг үзвэл МАН-ын дотоод асуудалд нилээдгүй гал авалцаж буй бололтой. Түүгээр ч зогсохгүй Н.Дэмбэрэл нь энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах хэвлэл мэдээлэл байвал нээлттэй ярина гэснийг үзэхэд С.Баяр даргынхаа илүү их нууцыг дэлгэх гэсэн бололтой. Төр түшилцэж байгаа эрхэмүүд дотоод асуудлаа шийдвэрлэж, ойлголцож чадахгүй байж улс орны асуудлыг хэлэлцэж, шийднэ гэдэг “тоглоом”. Эсвэл тэдний хувьд алах талах, утас чагнах гэдэг нь байдаг л нэг асуудал мэт. Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй гэж, зорилго нэгтэнүүдийн хоорондын зодоон ирэх дөрвөн жилдээ үргэлжилсээр л байх нь дээ.

Нийслэлийн иргэдийг шарилжнаас үүдэлтэй харшлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Шарилжгүй Улаанбаатар” аяныг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуй нэгж байгууллагуудыг хамруулан өөрийн эзэмшил газар болон нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд ургасан шарилж болон хөл газрын зэрлэг ургамлыг устгах албан даалгавар гарган ажиллаж байна. Албан даалгаврын дагуу энэ сарын 15-ны байдлаар 190 гаруй аж ахуй нэгж байгууллага нийтдээ 23500 м2 талбайн шарилж болон хөл газрын ургамлыг хадаж, цэвэрлээд байна.

Мөнгөний бодлогын хүү ганцхан өдөрт огцом 4.5 хувиар нэмэгдлээ. Мэдээж сайн мэдээ биш. Гэхдээ бүр яахаа алдсан муу мэдээ бас биш. АН төсөвт ямар алдагдал үлдээв. Монголбанкинд хэр хэмжээний гадаад валютын нөөц үлдээв. Зөвхөн “хасах” тэмдэг л харагдана. Ч.Сайханбилэгийн хэлсэн “эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг” маань “төсөв хасах, нөөц хасах, хөрөнгө оруулалт хасах” дээрээ явна. Гэхдээ энэ бол зөвхөн Ч.Сайханбилэгийн буруу биш ээ. Тэр Хэрэг эрхлэх газарт нь ажиллаж байхдаа харагдсан бүхнийг засах гэж оролдлоо. Гэвч засагдахгүй алдаа гэж бас байна.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад Тусгай хамгаалалттай газар нутагт баригдаж байгаа обьектын талаарх албан бичгийг өчигдөр хүргүүлжээ. Уг албан бичигт, “Их Тэнгэр цогцолборын зүүн талд төрийн тусгай хамгаалалт бүхий газарт “АСЕМ”-ын хуралд зориулсан гэх нэрийдлээр нэгэн барилга баригдаж эхлээд нэлээдгүй хугацаа өнгөрч байна. “АСЕМ”-ын хурал зохион байгуулагдаж дууссан боловч одоо болтол уг барилгын ажил үргэлжилж байна. - See more at: http://www.wikimon.mn/content/70127.shtml#sthash.LoSEfqw2.dpuf

Монголбанкны захирлуудын зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар мөнгөний бодлогын хүүг 4.5 нэгж хувиар нэмэгдүүлэн 15 хувьд хүргэхээр шийдвэрлэлээ. Үүнийгээ тайлбарлахдаа “Монголбанк төгрөгийн ханшийг хамгаалах, эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хангах зорилготой” гэв.

Дэлхийн нийт валютаас хамгийн муу үзүүлэлттэй нь монгол төгрөг гэж BBC, Bloomberg тэргүүтэй дэлхийн хэвлэлүүд сүүлийн хэд хоног бичиж байна. Санхүү мөнгөний энэ бэрх тулааныг Чингис хаан байгаад ч шийдэж чадахгүй байсан болов уу гэж тэд тохуурхана. Арга ч үгүй юм. Ганцхан сарын дотор 7,8 хувиар үнэ цэнэ нь унадаг валютыг муу гэж үзэхээс аргагүй хэмээн Bloomberg-т бичжээ. Тус агентлаг өчигдрийн ханшийн мэдээгээр монгол төгрөг 22 дахь хоногтоо унаж, нэг америк доллар 2243 төгрөгтэй тэнцэж байгаа нь 1993 оноос хойшхи хамгийн муу үзүүлэлт гэсэн тооцоо хийжээ. Жилийн дотор төгрөгийн ханш 11 хувиар унаснаар дэлхийн томоохон 154 валютаас хамгийн адагт явж байгаа аж.

Засгийн газрын тэргүүний хийсэн төрийн албан хаагчдийн цалингын бууруулна гэсэн мэдэгдэл нь олон хүнийг цочролд оруулсан. Хэмнэлтийг төрийн албанэ хаагчдийн халааснаас эхлэх гэж байна гэсэн үг сошиалаар ихээхэн хүчтэй өрнөсөн.

2016-08-18 11:44:15 802
Хан-Уул дүүргийн Чингисийн өргөн чөлөөн дэх 120 мянгатын автобусны буудлын хойно байрлах 2.2 га газрыг ногоон байгууламж, усан оргилуур, хүрхрээ, дугуйн болон тэшүүрийн зам, хүүхдийн тоглоомын талбай бүхий “Шинэ Хан-Уул” цэцэрлэгт хүрээлэн нээлтээ хийлээ.

2016-08-18 11:43:18 784
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар Б.Чинбатыг томилсон байна. Б.Чинбат нь ШУТИС-ийн Холбоо, мэдээлэл технологийн сургуулийг мэдээллийн технологийн инженер мэргэжлээр төгссөн. 2002-2004 онд Япон улсад AOTS (Association for Overseas Technical Schorlarship)-д мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж, Японы "Yamamoto Mfg" компанид ажиллаж байжээ.

2016-08-18 11:37:54 897
Өнгөрсөн мягмар гаригт АНУ-ын орчин үеийн автомашин үйлдвэрлэлийн "Terrafugiа" компани 2018 он гэхэд дөрвөн хүний суудалтай нисдэг машин бүтээн нийтэд үзүүлж, 2024 он гэхэд худалдаанд гаргана хэмээн мэдээллэжээ.

Гадаад паспортыг олгохгүй, паспорт хүссэн хүсэлтийг ирэх есдүгээр сар гартал хүлээж авахгүй байгаа талаар иргэдээс Засгийн газрын шуурхай мэдээллийн 11-11 төвд олноор хандаж байна. Иймд гадаад паспорт олголтыг тойрсон хүндрэлтэй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий хамтарсан ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Гадаад харилцааны сайдын тушаалаар байгуулахаар боллоо.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцээд дэмжлээ.

Монгол улсын цагдаагийн байгууллагаас цагдаагийн дэд хурандаа В.Отгонбаяр, Д.Энхжаргал нар нь Бүгд Найрамдах Судан Улсын Засгийн газар болон зэвсэгт бүлэглэлийн хоорондох зэвсэгт мөргөлдөөнийг таслан зогсоох зорилгоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн VII тогтоолын дагуу 2007 оноос эхлүүлсэн энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх юм.

Нийслэлийн хэмжээнд энэ сард цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийж байгаатай холбогдуулан эрчим хүчээр түр хязгаарлаж байгаа тул иргэд Та бүхэн хэрэгцээгээ зохицуулна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай бөгөөд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож аж ахуйн нэгж байгууллагуудад мэдээлэх юм. Дэлгэрэнгүй мэдээллийг www.tog.mn сайт, 70047004 утаснаас авна уу.

Өнөөдөр аргын тооллын 2016 оны наймдугаар сарын 18. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Намрын тэргүүн улаан бич сарын шинийн 15. Бархасвадь гараг. Тооно одтой, хоёр хар мэнгэтэй хар бич өдөр. 17:27 цагт сар тэргэл болно.

Оном сангаас Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарынхандаа зориулж үйл ажиллагааныхаа талаар цогц мэдээлэл ѳгсѳн нээлттэй өдөрлөг зохион байгуулахаар болжээ. Өдөрлөг маргааш буюу баасан гаригийн /2016.8.19/ 10 – 20 цагийн хооронд Оном сангийн байранд болох ажээ. Өдөрлөгт оролцсоноор сэтгүүлчид Оном сангийн санаачлан хэрэгжүүлж байгаа Элэг бүтэн Монгол хѳтѳлбѳр, элэгний эмгэг өвчинтэй тэмцэх, хепатитын вирүсийг эрт илрүүлэн эмчилж, элэгний хавдар, хатуурлын шалтгаант нас баралтыг эрс бууруулах зорилго бүхий оношилгоо, эмчилгээ, судалгаа, эрдэм шинжилгээ, анагаахын эрдэм судлалын цогцолбор Элэгний төвийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах ажээ.

Залуу халуун насандаа гэр бүлтэй болж, өөрийн гэсэн орон сууцтай, унах унаатай бусдаас дутахгүй амьдрах чин хүсэлтэй хүн олон бий. Гэвч энэ мөрөөдлийг биелүүлэхэд ихээхэн бэрхшээл туулна. Ажлын туршлагагүйгээсээ болоод авдаг хэд нь бага нөхдүүд бол бүр ч хэцүү. Орон сууцтай болох гэдэг мөрөөдөл л гэсэн үг шүү дээ.

“Карибын тэнгисийн дээрэмчин” цуврал киноныхоо дүрээр манай уншигчдад илүүтэй танигддаг жүжигчин Жонни Депп удаан хугацаанд гоонь эрийн амьдралаар амьдарсны эцэст өнгөрсөн жил жүжигчин Амбер Хёрдтой гэрлэсэн билээ.

Нийтээрээ эдийн засгийн хямралын горыг амсаад удаж буй монголчуудын сэтгэл зүйд энэ сарын эхээр гаргасан Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нарын мэдэгдэл асар хурдтай нөлөөлөв. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Монгол Улсын валютын нөөц хасах 429 сая ам.доллартай тэнцэж байна” гэж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдэгдсэнээс хойш валютын ханш гэрлийн хурдаар өсөж эхэллээ. Энэ бол гэнэтийн юм шиг. Эдийн засгийн хямрал нь улс төрийн хямралтай хосолмол шинжтэй болоод удаж байгаа нь аюул дагуулна.

УИХ-ын 2016 оны сонгуулиар гудамжинд гарсан олон улстөрчийн нэг нь С.Ганбаатар. Рейтингээрээ Монголын улстөрчдөөс нэгд явж байсан тэрбээр хуурамч дипломын хэргээс болоод түүний үнэлэмж навс унасан. Түүнийг сургуулиа төгсөөгүй, хуурамч дипломтой гэдгийг нь Ч.Сайханбилэг чуулганы хуралдааны үеэр нэлээд ширүүхэн хэрэлдэхээ хэлж орхисон юм.

Энэ сарчн 22-оос 26-ны хооронд цэцэрлэгийн хүүхдийн бүртгэл явагдах юм. Гэтэл одооноос эхлэн эцэг эхчүүд цэцэрлэгийн гадаа дугаарлан жагсаж хонож эхэлсэн байна. Учир нь Улаанбаатар хотод цэцэрлэгийн хүртээмж муугаас эртхэн бүртгүүлэх гэсэн арга аж.