Улс төр

Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналаар Монгол Улсын Ерөнхийлөгч 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилох тухай” , “Шүүгч, ерөнхий шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай” зарлиг гаргаж зарим шүүгчийг албан тушаалд томилж, зарим шүүгчийг чөлөөлөв.

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 12 дугаар сарын 1-нд сургууль, цэцэрлэгийн анги, танхим, эмнэлгүүдийн хүүхдийн тасгийг агаар шүүгчээр хангахаар боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах дэлхийн өдрийг тохиолдуулан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” сэдвээр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр хэлэлцүүлэг болов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Соёлын төв өргөөнд болж буй Монголын Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны 25 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцон үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Соёл, урлагийн ажилтны Улсын II чуулган” Төрийн ордны их танхимд болж байна. Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг хүргэе.

Монгол Улсын Ерөнхий сайдын ахалдаг Хүнсний аюулгүй байдлын зөвлөл маргааш буюу 11 дүгээр сарын 29-нд хуралдаж, мах экспортод гаргах квотыг нэмэгдүүлэх талаар ярилцана.

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно. Өнөөдрийн хуралдаанаар С.Зоригийн хэргийг нууцын зэрэглэлээс гаргах асуудлыг хэлэлцэж магадгүй бололтой.

Хууль зүй дотоод хэгийн сайд Ц.Нямдорж цензургүй ярилаа. Тэрбээр амбаар гэж хэлсэн ихэр хаус, Эрдэнэтийн шахаа зэрэг асуудлын талаар тайлбарлав. Түүний ихэр хаус 500 гаруй сая төгрөгийн үнэтэй гэлээ.

МАН-ын XXVIII Их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. “Сахилга бат” нэрийн дор дотоод ардчиллаа нухчин дардаг тус намын зүгээс Их хурлаа ихэд нууцлаг, хаалттай байдлаар явуулж байгаа.

Одоогоос 22 жилийн өмнө буюу 1996 онд Б.Даш-Ёндонгоор удирдуулсан МАХН анх удаа сонгуулийн ялагдал гээчийг амсчээ. Тухайн үеийн МАХН-ын дарга гэдэг нам төвтэй коммунист тогтолцооноосоо бүрэн салж амжаагүй Монгол Улсын Ерөнхий сайдтай эн тэнцүү шахам эрх мэдэлтэй нэгэн байв .

УИХ-ын өнөөдрийн чуулганаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэдээллийг сонсоно. Тодруулбал, тэрбээр “Монгол Улсын гадаад бодлого, түүний хэрэгжилтийн талаар” мэдээлэл хийх юм.

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Ц.Нямдорж УИХ-ын чуулган дээр УИХ-ын гишүүн Л.Болдтой холбоотойгоор Хойд Солонгосоос ямар ч бичиг ирээгүй гэдгийг хэлээд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурал дээр ТЕГ-ын дарга асан Б.хурцын хийсэн мэдээллийг гүтгэлэг гэв.

Монгол орны хамгийн алс хязгаарт орших Баян-Өлгий аймгаас гурван эрхэм төр түшилцэж буй. Парламентийн ангийнхнаа бодвол төдийлөн хэл аманд өртөөд байдаггүй тэдгээр гурван гишүүнээс Г.Солтан сүүлийн үед олны нүд чихэнд өртөх болсон. Тэгвэл бид энэ удаад эрхэм гишүүнийг редакцынхаа зочноор урьж, ярилцлаа.

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын харьяа 15 агентлагт ажилласан дүнгээ 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр “Олон нийтийн төв”-д тэдгээр агентлагийн удирдах албан тушаалтнуудыг оролцуулан хэлэлцүүллээ.

-Би бүрэн эрхийнхээ дагуу хориг тавьсан. Хэрэв Монгол Улсын үндэсний эрх ашгийн эсрэг зүйл яригдаж байгаа бол дахиад хориг тавина-

Ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдын статистикийн мэдлэг, чадварыг хөгжүүлэх зорилгоор гарын авлага боловсруулах, сургалт зохион байгуулах хамтарсан тушаалд Боловсрол, соёл шинжлэх ухаан спортын сайд Ц.Цогзолмаа, Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа нар гарын үсэг зурлаа.

У.Хүрэлсүхийн толгойлох шинэ Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга болон Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч нар өнөөдөр албан ёсоор ажлаа хүлээн авсан байна.