Боловсрол

Дэлхийн шилдэг сургуулиуд цувралын энэ удаагийн дугаараар Их Британийн Манчестрын их сургуулийг танилцуулж байна.100 гаруй жилийн түүхэндээ Нобелийн 25 шагналтныг төрүүлэн гаргасан энэ сургууль дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтын эхний 30-д тогтмол бичигдсээр ирсэн юм.

“Улаанбаатар эмпати” сургуулийн нэрэмжит математикийн олимпиад гурав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж байна. Энэхүү олимпиад нь математикт дур сонирхолтой, авьяаслаг сурагчдыг тодруулж шалгаруулах, урамшуулах болон Монголын математикийн олимпиадын хорооны “УБ оноо” цуглуулах зорилготой юм. Олимпиад уламжлалт хэлбэрээр явагдаж буй бөгөөд бүх ангилалд дөрвөн бодлого бодож байгаа аж.

“Бүх нийт боловсролын төлөө!” эвслээс жил бүр уламжлал болон зохион байгуулдаг “Боловсрол: Чанар, санхүүжилт, хариуцлага” Иргэний нийгмийн үндэсний чуулган 8 дахь жилдээ болох гэж байна.

Олон нийтийн санхүүгийн боловсролыг дэмжих үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Санхүүгийн боловсрол” аяныг Монголбанкнаас гурван сарын хугацаатай хэрэгжүүлж эхэлсэн. Аяны эхний сарыг Дэлхийн хуримтлалын өдөрт зориулах юм.

Ардчилсан хувьсгалын нэрт дууч, сэтгүүлч, нийтлэлч, хөгжмийн зохиолч, яруу найрагч, МоАХ-ны анхны Ерөнхий Зохицуулах Зөвлөлийн гишүүн, “Хонх” хамтлагийн ахлагч С.Цогтсайхан агсны дурсгалыг мөнхжүүлэхийн тулд сэтгүүлч, иргэний хөдөлгөөний зүтгэлтэн нарт түүний нэрэмжит шагналыг жил бүрийн 12 дугаар сард олгох болжээ.

Монголын багш нарын цалинг нэмэх асуудлаар Засгийн газар одоог хүртэл тоймтой хариу ирүүлээгүй байгаа учраас сануулах ажил хаялтыг орон даяар хоёр ч удаа зохион байгуулаад байгаа билээ.

Цалингаа нэмүүлэхээр Засгийн газарт шаардлага хүргүүлсэн багш нар энэ сарын 15-нд хариугаа авч чадаагүй учир энэ сарын 21-ний өдрийн пүрэв гариг, мөн энэ сарын 26-ны өдрийн мягмар гаригт цалингүй ажил хаялт зарлахаар болсноо өгчигдөр мэдэгдсэн.

ХХААХҮ-ийн сайдын нэрэмжит тэтгэлгийг жил бүр 50 оюутанд олгохоор болов.Тодруулбал энэ жилээс эхлэн 50 оюутныг ХХААХҮ-ийн сайдын нэрэмжит тэтгэлэгт хамруулж, сургалтыг төлбөрөөс чөлөөлөх аж.

"JCI Монгол" байгууллагаас “JCI Монгол-Ирээдүй" төслийг хэрэгжүүлж байгаа аж. Төслийн хүрээнд шилдэг оюутанд дэмжлэг үзүүлэх юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг төслийн удирдамжаас авах боломжтой.

Өнөөдөр Монгол орны өнцөг булан бүрт хичээлийн шинэ жилийн анхны хонх цангинаж, эрдмийн өргөө болсон сургууль, цэцэрлэгт бүр хүүхэд сурагчдын хөл хөдөлгөөнд дарагдаж, эрдмийн их аянаа эхлүүлж байна.

Хамгийн их хүн амтайд тооцогддог Баянзүрх дүүрэгт 2017-2018 оны хичээлийн шинэ жилд шинээр 1 цэцэрлэг, ерөнхий боловсролын 1 сургууль ашиглалтад орохоор бэлтгэл ажил нь хангагдаж байгаа аж.

Эбру урлалын сургалт Монголд анх удаа боллоо. Сургалтад "Тэргэнцэртэй иргэдийн холбоо", "Миний гэр", "Бадамлянхуа" хүүхдийн асрах төвийн хүүхэд, залуус, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон зурах сонирхолтой нийт 30 гаруй залуус хамрагдаж, сертификатаа гардан авлаа.

Нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч Б.Отгонсүх өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд шинээр ашиглалтад орж буй цэцэрлэгүүдийн ажлын явц болон зарим сургуулийн засварын ажилтай танилцлаа.

Эх оронч, хүнлэг, БҮТЭЭЛЧ МОНГОЛ хүүхдийг бэлтгэх зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг “Жаргалан” цэцэрлэг 2006 онд байгуулагдсан дөрвөн салбартай нийт 80 гаруй багш ажилчидтай 1-5 хүртэл насны хүүхэд багачуудыг асрах хамгаалах, хүмүүжүүлэх болон СӨБ –ийн цогц сургалт явуулдаг.

Байгаль дэлхийтэйгээ ойр байж, өв тэгш хүмүүжилтэй зөв хүн болж төлөвшүүлэхэд чухал нөлөө үзүүлэх Ази Номхон Далайн бүсийн скаутуудын 31 дүгээр Жембори майхант чуулга уулзалт энэ сарын 27-нд Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд эхэлнэ.

Монголд арван жилээ төгссөн хүн бүр их дээд сургуульд орж суралцдаг. Нэг ёсондоо жилд 20-30 мянган төгсөгчид байна гэж бодоход 20-30 мянган бакалавр мэндэлж байгаа хэрэг. Дөрвөн жилийн туршид бидний сонсож мэдсэн боловсрол оюутны ширээнээс амьдрал дээр гарахад хэр үнэ цэнэтэй байдаг вэ. Дөрвөн жил сурсан нягтлан, гадаад хэлний багш, олон улсын харилцааны мэргэжилтэн гэх мэт бүгд сураад төгссөнийхөө дараа ажлын байранд гарахад ахиад л ямар нэгэн сургалт курст хамрагдаж байж өөрийн сурсан мэргэжлийн дагуу ажилд орох бяцхан эрх үүсдэг.

Тус өдөрлөг нь Шатрын спортыг хөгжүүлэх зорилготойгоос гадна Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн Хүүхдийн тасагт 3 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг хандивлан бодит хувь нэмэр оруулж байгаагаараа онцлог юм. “Зайсан Хилл” цогцолборын дэргэдэх танктай хөшөөний талбай дээр 8 дугаар сарын 20-нд буюу энэ бямба гарагийн 12 цагт болно. Хүрэлцэн ирсэн шатар сонирхогчидтой нас, хүйс харгалзахгүй зэрэг тоглоно. Өдөрлөгт оролцохыг хүссэн хүн бүрт нээлттэй бөгөөд үнэ төлбөргүй…

Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь: “Төрийн өмчийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиудын захирлуудтай тохиролцоонд хүрсний дүнд энэ жил сургалтын төлбөр нэмэгдэхгүй” гэж сүр дуулиантай мэдэгдсэн. Энэ мэдээлэл гараад удаагүй байхад ШӨХТГ-аас “Ирэх хичээлийн жилд сургалтын төлбөрөө нэмэх бол энэ хичээлийн жилд багтаж, албан бичгээр хариугаа явуулахыг их сургуулиудын удирдлагуудаас шаардахад ганц ч захирал мэдээлэл ирүүлээгүй”гэсэн. Мөн л энэ мэдээллээрээ их дээд, сургуулиудын сургалтын төлбөр нэмэгдэхгүй гэж үзсэн тухайгаа тайлбарласан. Гэвч бодит байдал дээр түүнээс тэс өөр. Хувийн хэвшлийн сургуулиуд байтугай төрийн өмчийн сургуулиуд ч энэ жил төлбөрөө нэмж байгаа талаар оюутнууд мэдээллэв