Орон нутаг

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын зургадугаар багийн 15 настай иргэнээс энэ сарын 5-ны өдөр тарваган тахал өвчний сэжиг илэрсэн талаар өмнө нь мэдээлсэн.

Ардын хувьсгалын 99, Хөвсгөл аймаг байгуулсны 89 жилийн ойн их баяр наадам 7 дугаар сарын 11-12-ний өдөр болно. Энэ үеэр Мөрөн сумын морь барианы талбайд 30, наадмын талбайд 30 нийт 60 гэрт хоолны үйлчилгээ явуулах зөвшөөрөл олгоно.

Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн иргэн С.Бадампүрэв, гэргий Э.Содномбаяр нар нэг сар гаруй хугацааны өмнө 3 ихэр хүүтэй болсон. Ихрүүд долоодугаар сарын 14-нд 2 сар хүрнэ.

Завханд хууль бус хулгайн ан, экологийн ач холбогдол бүхий нэн ховор болон ховор амьтад хавханд орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор хавх нэгдсэн арга хэмжээг дахин явуулах төлөвлөгөөтэй байна.

Завхан аймгийн хэмжээнд энэ сарын нэгний байдлаар 1867.5 га талбайд тариалалт хийжээ. Үүнээс үр тариа 1040.0 га-д, төмс 137.7 га-д, хүнсний ногоо 110.7 га- д, малын тэжээл 579.1 га-д тус тус тариалсан байна.

Дорноговь аймгийн ЗДТГ, Насан туршийн боловсролын төвөөс иргэд, байгууллагын дунд "Босоо бичиг бидний бахархал” цахим уралдаан зохион байгуулж шилдгүүдийг тодрууллаа.

 "Сумын шинэ төв" дэд хөтөлбөрийн хүрээнд Биндэр сумын дэд бүтцийн ажлыг хийж дуусчээ. Мөн улсын болон орон нутгийн төсвийн 3,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баян-Адарга, Баян-Овоо, Өмнөдэлгэр сумын дулааны нэгдсэн шугам сүлжээний ажил дуусаж, бүрэн ашиглалтад орлоо.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ сарын 7-ны өдрийн хуралдааны 09 дүгээр тогтоолоор байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлын хуваарилалтыг баталлаа.

Шатахууны зах зээлийн томоохон магнат “Магнай трейд” ХХК компани Дорнод аймагт  газрын тосны хайгуул хийх хүсэлтээ тус аймгийн удирдлагуудад илгээж тус бүс нутгийн газрын тосны сав газарт санаархсаар байгаа нь олон түмний сэтгэлийг ихээхэн түгшээж байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Ц.Сарангэрэл нараар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 15-наас 17-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Гашуунсухайтын боомтын нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа, үүсээд буй нөхцөл байдалтай танилцлаа.

Намрын адаг сарын шинийн аравд дөхсөн ч говьд цаг агаар дулаахан, голио царцаан дуу холдчихоогүй, адуу мал тааваар идээшилсэн аятай сайхан намар үргэлжилж байна. Өмнийн цэнхэр говь дахь Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг үзэж сурвалжлах боломж олдсон юм.