Спорт

Хүн эрүүл байхад хөдөлгөөн хамгийн чухал. Тэрдундаа хүний биеийг хөгжүүлэх, эрүүлжүүлэх цогц дасгалуудыг өөртөө нэгтгэж чадсан хамгийн сүүлийн үеийн дасгалын систем болох ФИТНЕСС хүн бүхэнд хэрэгтэй нь нэгэнт тодорхой болжээ. Тэгвэл фитнес дасгалын үр дүн зориулалтын ХУВЦАС-тай шууд холбоотой.

Монголын тулааны шилдэг тамирчдын холбооноос, "New Marguee клубтэй хамтран зохион байгуулж буй Холимог тулааны аварга шалгаруулах MGL-1, FC 12-р тэмцээн энэ сарын 27 нд зохион явагдах гэж байна.

Монгол Улсын Оюутны аварга шалгаруулах 2018 оны тэмцээний хөтөлбөрт анх удаагаа олс таталтын төрөл орсон юм. Үүнээс өмнө нэг удаа оюутны Универсиад наадмын хөтөлбөрт олс таталтын төрөл орж зохиогдож байсан юм. Оюутны аварга шалгаруулах анхдугаар тэмцээн нь 5 дугаар сарын 12-ний өдөр “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн спорт зааланд боллоо.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Абу Даби хотноо Жюү жицүгийн ДАШТ болсон юм. Энэхүү тэмцээнд 1000 гаруй хүүхдүүд оролцсоноос “MONDE BJJ” клубийн тамирчин Ж.Цэгмид хүрэл медаль хүртсэн билээ.

Монгол улсын оюутны аварга шалгаруулах 2018 оны модон бөмбөгийн тэмцээнийг 2018 оны 05 сарын 03-04-нд Гачууртын Цэнхэр мандал амралтын талбайд ХААИС болон МОСХ хамтран амжилттай зохион байгууллаа.

Дэлхийн залуучуудын хамгийн ихээр сонирхох болсон хаданд авирах спорттой зэрэгцэн сүүлийн үед мөсний авиралт экстрим спортын нэгэн шинэ залуу төрөл болон дэлхийн улс орнуудад хөгжиж байна.

Хүн төрөлхтний энх тайвны бэлгэдэл олимпын наадмаас Монгол Улс анх медаль хүртсэний 50 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр олимпын дэвжээнээс медаль хүртсэн тамирчдыг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Олимп, Дэлxийн аваргын xос мөнгөн медальт, МУГТ Н.Төгсцогт мэргэжлийн боксын ренгинд хүч үзээд нэлээдүй хугацааг үдэж түүндээ ч таарсан амжилтыг үзүүлж, ард түмнээ баярлуулан, эх орныхоо нэрийг өргөж яваа билээ.

Өнгөрсөн 10 дугаар сарын сүүлчээр Тоттори хотод тойргийн барилдаан хийхээр очоод байхдаа нутаг нэгт залуу бөх Таканойва А.Баасандоржийг зодсон гэх дуулиан шуугианы улмаас өөрийн хүсэлтээр зодог тайлсан Японы мэргэжлийн сүмогийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадоржийн дэвжээний багш Исэгахама-г Сүмогийн холбооны ТУЗ-өөс гаргасан талаар “The Japan Times” сонин мэдээллээ.

Монголын жүдочдоос дэлхийн аварга Д.Сумъяа, М.Уранцэцэг нар Олон улсын жүдо бөхийн холбоо /ОУЖБХ/-ны энэ жилийн чансааг тэргүүлэгч жүдочдод олгодог 50 мянган ам.долларын шагналыг хүртэхээр болжээ.

Мэргэжлийн сүмо бөхийн холбооноос Ёкозүнагийн зөвлөлтэй хамтран тэргүүлэгчдийн хурал зохион байгуулж Харүмафүжи, Таканоива нарын хэрэгтэй холбоотой хүмүүст шийтгэл оноохоор болсон билээ.

Японы мэргэжлийн сүмогийн 70 дахь ёкозүна Харумафүжи Д.Бямбадорж өөрийн хүсэлтээр зодог тайлахаар болсныг дэвжээний ояката Исэгахама нь өчигдөр өглөө мэдэгдэж, хүсэлтийг нь Японы сүмогийн холбоонд хүргэж өгчээ.

Японы мэргэжлийн сумо бөхийн маэгашира Таканоиваг зодож, гэмтэл учруулсан хэрэгт холбогдон шалгагдаж байсан Их аварга /Ёкозүна/ Харүмафүжи Д.Бямбадорж зодог тайлахаар шийджээ гэж өнөөдөр өглөө Японы хэвлэл мэдээллээр шуугиж эхэллээ.

Монголын Сүмо бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Кёкүшюзан Батбаяр өчигдөр 16:30 цагт Чингис хаан онгонцны буудалд буусан даруйдаа хоёр бөхийн асуудлаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

Өнгөрсөн сарын сүүлээр Тотторид болсон орон нутгийн тэмцээний дараахан мэргэжлийн сүмод барилддаг монгол бөхчүүдийн дунд үл ойлголцол үүсч улмаар Таканоива А.Баасандорж толгойдоо бэртэл авсан тухай мэдээлэл Японы хэвлэлүүдийн гол сенсааци болж байна.

Индонезийн хөл бөмбөгийн “Персела Ламонган” багийн хаалгач Чойрул Худа өнгөрсөн бямба гарагт болсон лигийн тэмцээний үеэр багийнхаа нэг гишүүнтэй мөргөлдсөний улмаас нас баржээ.

Дэлхийн хөл бөмбөгийн холбоо буюу ФИФА-гийн “Оны шилдэг эрэгтэй тоглогч” номинацид нэр дэвшсэн хөл бөмбөгчдөөс Криштиану Роналду, Лионель Месси болон Неймар нар сүүлийн шатанд тунаж үлджээ.

Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх хүчин чармайлтын хүрээнд “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмыг амжилттай зохион байгуулахад туслах зорилгоор уг олимпийн наадмыг зохион байгуулах хороонд Өмнөд Солонгосын банкууд 20 тэрбум вон буюу 17.7 сая доллар хандивлахаар шийджээ.

Нийслэлийн ахмадын хорооноос Олон Улсын Ахмадын баярыг угтан есөн дүүргийн ахмад тамирчдын дунд гар бөмбөгийн тэмцээнийг амжилттай зохион байгуулсан байна. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол Улсын Гавьяат багш Ц.Шоовдорын нэмэржит энэхүү тэмцээнд нийт 140 ахмад тамирчин оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорьжээ.

Үндэсний спортын YI их наадмыг энэ оны III улиралд багтаан орон даяар зохион байгуулахаар боллоо. Их наадмын анхан шатны тэмцээнийг орон нутагтаа зохион байгуулах, шигшээ тэмцээнд оролцох баг, тамирчдын зардлыг төсөвтөө тусгаж санхүүжүүлэхийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгав.

Ирэх жил Малайз улсад болох хөлбөмбөгийн 16 хүртэлх насныхны Азийн АШТ-ий эрхийн төлөөх тэмцээний I хэсгийн тоглолтууд маргаашнаас эхлэн энэ сарын 24 хүртэл Улаанбаатар хотноо болно.

Олон улсын циркчдийн фестиваль энэ сарын 7-10-ны өдрүүдэд ОХУ-ын Москва хотод 16 дахь удаагаа зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд эх орноо төлөөлж Д.Мөнхбаяр ахлагчтай шидэлттэй акробатын жүжигчид 12 орны 100 гаруй циркийн жүжигчид өрсөлдөн хүрэл медаль хүртжээ.

Сан Францискогийн Бэй Аэриагийн “Номадик Хайкинг” клубын гурав дах жилдээ зохион байгуулж буй гүйлтийн тэмцээн энэ оны есдүгээр сарын 9-ны өдөр Волнат Крик хотноо амжилттай болж өндөрлөлөө.