Нийслэл

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, маргаашаас эхлэн дөрөвдүгээр сарын 1 хүртэл сайжруулсан шахмал түлшний борлуулах үнийг 50 хувь хөнгөлөх шийдвэр гаргасан тухай Шадар сайд Я.Содбаатар мэдээлэв. 

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Нийслэлийн гэр хорооллын бүсэд орших  айл өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны болон сэргээгдэх эрчим хүчний тарифын хөнгөлөлт 2020-2021 оны хүйтний улиралд ч хүчин төгөлдөр хэрэгжинэ.

Аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт энэ оны 10 дугаар сарын 15-нд болно. Үүнтэй холбогдуулан хуульд заасны дагуу иргэдийн шилжилт хөдөлгөөнийг энэ сарын 16-наас эхлэн түр хугацаанд зогсоох талаар Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ)-аас мэдээллээ.

Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс хамтран Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтнуудын уулзалт, семнарыг Төв аймгийн Зуунмод суманд зохион байгууллаа.  

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил хангах хүрээнд инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийг сайжруулах ажлын хүрээнд зарим томоохон авто зам, туслах замыг хааж хөдөлгөөн зохион байгуулалт хийх болжээ.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд нийслэлийн автозам, нийтийн тээврийн үйлчилгээний талаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан танилцуулав.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн сонгогчдын нэрсийн жагсаалтыг Улсын бүртгэлийн ерөнхий газар цахим хуудастаа байршуулжээ.

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдаан өргөтгөсөн байдлаар яг одоо нийслэлийн захиргааны "Хангарьд" ордноо болж байна. Хуралдаанаар үерийн улмаас нийслэд үүсээд буй нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй ажлын талаар хэлэлцэж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-т ажиллалаа. Уулзалтад Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын захирал Б.Цолмон нар байлцав.